Энэхүү нууцлалын бодлого нь Docs.mn вэбсайтад зориулагдсан бөгөөд зөвхөн уг сайтад хэрэглэгдэнэ. Уг нууцлалын бодлого нь хувь хүний веб сайтын хэрэглээтэй холбоотой хувийн мэдээллийг ашиглах болон цаашдын бодлогыг хэрэгжүүлэхэд оршино. Та хувийн нууцлалын бодлогын шаардлагуудтай танилцан, шаардлагуудыг хүлээн зөвшөөрснөөр веб сайтыг ашиглах боломжтой юм. Энэхүү нууцлалын бодлого Docs.mn веб сайтын үйлчилгээний нөхцөл, системийг ашиглах заавар, бусад холбогдох тайлбаруудтай салшгүй холбоотой байх бөгөөд энэхүү нууцлалын бодлого нь хувийн мэдээлэл алдагдахаас зайлсхийхэд чиглэсэн байна.
Хувийн мэдээлэл
Та веб сайтад бүртгүүлэх, үйлчилгээ авах тохиолдолд бид таны өгсөн хувийн мэдээлэл сайтад хадгалагдана. Та овог, нэр, төрсөн он сар өдөр, утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг системд нэвтрэхтэй холбоотой мэдээллийг багтаасан хувийн мэдээллээ бүртгүүлснээр онлайн хэлбэр бүхий хувийн хэрэг үүсгэх юм. Уг хувийн хэрэгт таны худалдан авсан үйлчилгээ, үйлчилгээний явцтай холбоотой мэдээллүүд харагдана. Таны хувийн мэдээлэл гэрээ дуусгавар болсон тохиолдолд устгагдана.
Техникийн мэдээлэл
Та вэбсайтад зочлоход техникээр бус харин таны нэр, холбогдсон техник хэрэгслээр бид таныг тодорхойлох юм. Тус мэдээлэлд дараах зүйлсийг хамруулна. Үүнд: IP хаяг, сайтын аль хэсгээр зочилсон, интернэт ашиглан ямар сайтуудад зочилсон болон ямар браузер ашиглан сайтад зочилж байгаа зэргийг хамруулна. Энэ техникийн мэдээ нь сайтын үр ашигтай байдлыг тодорхойлон, хэмжихэд хэрэглэгдэхээс гадна, серверт тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, сайтыг хянах мөн хэрэглэгчдийн хандалтын сувгийг тодорхойлоход ашиглагдана. Бид зарим сайтын хэрэглээ болон үзүүлэлт зэрэг хувийн бус мэдээллийг тус сайтаас хүлээн авч, зочилсон хэрэглэгчдийн тоо болон бусад өгөгдлийг мэдэж авах боломжтой.
Хувийн мэдээллийн хэрэглээ
Бид хувийн мэдээллийг энэхүү сайтаар дамжуулан бизнесийн болон энд дурдаагүй олон төрлийн зорилгоор цуглуулдаг. Хувийн мэдээллийг зөвхөн таны Docs.mn сайтаас авахыг хүссэн тодорхой үйлчилгээ болон Эрх бүхий байгууллага, албан тушаалтны албан ёсны шаардлага, баримтыг үндэслэн, шаардлагыг нь биелүүлэх зорилгоор тохируулан ашиглах болно.
Сайтын хамгаалалт
Олон улсын стандартыг хангасан технологийн тусламжтайгаар таны хувийн мэдээлэл алдагдах, буруугаар ашиглагдах, өөрчлөх эсвэл устгах зэргээс хамгаалж байна. Бүх ажилтан, албан хаагчид болон удирдагчид хувийн мэдээллийг итгэмжлэл болон зөвхөн зөвшөөрөл дээр үндэслэн хэрэглэдэг.
Интернэтийн сүлжээгээр та мэдээллээ бидэнд илгээхэд таны зөвшөөрөл бүхий найдвартай мэдээлэл бидэнд ирж байгаа болон, манай серверт хадгалагдсан мэдээллүүдийн аюулгүй байдлыг бид хангаж чадахгүйд хүрэх юм. Харин та манай сайтыг ашигласнаар тус эрсдэлээс зайлсхийх боломжийг бүрдүүлдэг.
Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдал болон хяналт алдагдсан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд танд мэдэгддэг. Хэрэв ийм тохиолдол гарвал бид таны хувийн цахим хаяг руу аль болох хурдан хугацаанд мэдэгдэл илгээх болно.
Docs.mn нь таны хувийн мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулах ямар нэгэн хариуцлага хүлээхгүй. Хэрэв та хувийн мэдээллийнхээ алдаатай эсхүл буруу мэдээлэлд засвар хийх гэж байгаа бол сайтад хандана.
Гуравдагч этгээд
Бид гуравдагч этгээдийн цуглуулсан аливаа мэдээлэл болон асуудалд үүрэг, хариуцлага хүлээхгүй болно.
Нийлүүлэгчдийн мэдээллийг хүлээн авахдаа SSL (Secure socket layer) буюу мэдээллийг өндөр нууцлалтайгаар интернэтээр дамжуулах технологи хэрэглэж, гуравдагч этгээдэд дамжуулах үйлдэл хэрэглэгч танд хориотой.
Мэдээллийн хяналт
Docs.mn нь дээр дурдсан мэдээлэлд хяналт тавина. Docs.mn.mn нь таны хувийн мэдээллийг олон улсын сүлжээнд болон бусдад дамжуулан ашиглуулахгүй болно. Мөн хяналтыг сайжруулах зорилгоор уг бодлогод өөрчлөлт орж болно.
Хэрэглэгч Docs.mn дотоод сүлжээнд хадгалагдаж буй өөрийн хувийн мэдээллийг устгуулахыг хүсвэл бидэнд хүсэлт илгээнэ үү.