1. Ерөнхий зүйл
1.1 Та “DOCS.MN цахим сан”-(цаашид “Docs” эсвэл “бид” гэх)-ийн хэрэглэгч болохын урьд тус Үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж, Үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсаны үндсэн дээр үйлчилгээ авах эрх үүснэ.
1.2 Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч та болон DOCS.MN-ийн хооронд байгуулсан гэрээ бөгөөд DOCS.MN-аас төрөл бүрийн хөдөлгөөнт хэрэгсэл болон бусад төхөөрөмж ашиглан цахим файлын сангаар үйлчлүүлэх, word, excel, psd зэрэг бүтээлийг (цаашид “Контент” гэх) унших, худалдан авах, контент нийлүүлэх, хуулбар шалгах (цаашид “Үйлчилгээ” гэх) тай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.
1.3 DOCS.MN нь хэрэглэгчид тус Үйлчилгээний нөхцлийн 1.1-д заасан Үйлчилгээг зөвхөн цахим хэлбэрээр үзүүлэх байнгын ажиллагаатай платформ байна.
1.4 DOCS.MN цахим сан” барааны тэмдэгт нь DOCS.MN -ийн өмч байх бөгөөд энэхүү платформын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, үл мэдэгдэм өөрчлөлттэйгөөр дуурайх, өөр бусад ямар нэгэн хэлбэрээр зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.
1.5 Тус Үйлчилгээний нөхцлийн хэрэгжилтэд DOCS.MN болон хэрэглэгч тал хамтран хяналт тавина.
2. Бүртгэл
2.1 DOCS.MN -ийн хэрэглэгчид үйлчилгээ авахдаа “DOCS.MN -ийн хэрэглэгч” болон бүртгүүлэх ба бүртгэл сайн дурын үндсэн дээр хийгдэнэ.
2.2 Хэрэглэгч нь бүртгүүлэхдээ шаардлагатай бүх мэдээллийг үнэн зөв, бүрэн оруулах ёстой бөгөөд цаг үргэлж шинэчилж, мэдээллийн үнэн зөв, бодит байдал болон хэрэглэгчийн нэр, нууц үг зэргийн хамгаалалтад хэрэглэгч өөрөө бүрэн хариуцлага хүлээнэ.
2.3 Хэрэв та 1601 S. California Ave, Palo Alto, CA 94304, USA хаягтай Facebook Inc. Корпорацийн (цаашид “Facebook” гэх) ажиллуулдаг Facebook платформыг ашиглан өөрийн Facebook-ийн бүртгэлээр DOCS.MN -ийн хэрэглэгч болохыг сонговол (цаашид “Facebook Connect” гэх) та биднийг Facebook-ийн бүртгэлээрээ дамжуулан хэрэглэгчийн нэр, кодолсон нэвтрэх мэдээлэл болон бусад мэдээллийг (таны нэр, профайл зураг, улс, төрсөн хот, цахим шуудангийн хаяг, төрсөн огноо, хүйс, найз нөхөд, сүлжээний нэр зэрэг)-ийг цуглуулахыг зөвшөөрсөн гэж үзнэ.
2.4 Хэрэглэгч Facebook Connect-ийг ашиглахад Facebook- бүртгэлийн мэдээлэл хамгаалах бодлого, ашиглах нөхцөлийг баримтална. Facebook Connect-ийг ашигласнаар хэрэглэгч нь Facebook бүртгэлээс DOCS.MN -руу Facebook бүртгэлийн мэдээлэл, мөн DOCS.MN -г ашиглан Facebook-рүү DOCS.MN -ийн хэрэглэгчийн мэдээлэл дамжуулах зөвшөөрөл олгож байгаа болно.
2.5 Нэг DOCS.MN -ийн хэрэглэгч нь зөвхөн нэг л имэйл хаягаар эсвэл Facebook-ийн бүртгэлээр гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг, Facebook-ийн бүртгэл нь дахин өөр DOCS.MN -ийн хэрэглэгчид ашиглагдахгүй.
2.6 Шинээр бүртгүүлж DOCS.MN -ийн хэрэглэгч болмогц тухайн гишүүнд бүртгэл үүснэ. Бүртгэлийн дагуу DOCS.MN -ийн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, худалдан авалтын түүх зэрэг мэдээлэл хадгалагдах ба DOCS.MN -ийн хэрэглэгчийн банкны төлбөрийн картын эсвэл нууц үгний ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
3. Зохиогчийн эрхийн хамгаалалт
3.1 DOCS.MN -д нийтлэгдсэн контентууд нь зөвхөн тухайн контентын зохиогчийн оюуны өмч бөгөөд тухайн зохиогч нь уг контентын хувьд зохиогчийн онцгой эрх эдлэнэ.
3.2 DOCS.MN мэдлэг, мэдээллийн цахим сан, түүний програм, код, бүтэц нь DOCS.MN -ийн оюуны өмч болно
3.3 Бид хэрэглэгч танд үйлчилгээ үзүүлснээрээ аливаа контент, түүний программ, дизайныг бүхэлд нь гуравдагч этгээдэд дамжуулах, түрээслэх, зээлдүүлэх, нийтэд дэлгэж үзүүлэх аливаа онцгой эрхийг эдлэх болно.
3.4 Хэрэглэгч нь тухайн контентыг DOCS.MN -ийн аливаа үйлчилгээгээр дамжуулан өмчлөх, хуулбарлан , борлуулан худалдахыг хатуу хориглоно.
3.5 Хэрэглэгч нь DOCS.MN -ийн контентыг зөвхөн Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан хүрээнд амины буюу хувийн хэрэгцээнд зориулан хязгаартайгаар ашиглах, ишлэх, хэсэгчлэн хуулбарлаж болох бөгөөд эх сурвалжийг заавал дурдсан байна.
3.6 Хэрэглэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Монгол Улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасныг зөрчин DOCS.MN -ийн контентыг хуулбарлан борлуулсан, дамжуулсан, түгээсэн, өөрчилсөн, ашигласан, түрээслэсэн, зээлдүүлсэн, нийтэд дэлгэж үзүүлсэн бол зохиогчийн эрхийг зөрчсөнөөс үүсэх хариуцлагыг бүрэн хүлээнэ.
3.7 DOCS.MN нь контент, мэдээллийг зөвхөн дамжуулах талбар болохын хувьд цахим ном, сэтгүүл, эрдмийн ажилд орсон үзэл баримтлал, бодлого, зөвлөгөө, үйлчилгээ, санал зэрэг контентын агуулгад редакцийн хяналт тавьдаггүй бөгөөд агуулга нь тухайн зохиогч(ид) буюу хэвлэлийн газар (ууд)-ынх тул тухайн контент доторх мэдээлэл, баримтын үнэн зөв, найдвартай байдлыг болон тэдгээрээс болж учирсан аливаа хохирол, гэм хорыг DOCS.MN хариуцахгүй.
3.8 DOCS.MN нь аливаа контент болон хэрэглэгчийн мэдээллийг хууль бусаар болон зөвшөөрөлгүйгээр гуравдагч талд алдах, устгах, нэвтрэх, өөрчлөх, нийтэд түгээхээс сэргийлж техникийн болон менежментийн хамгаалалтын арга хэмжээнүүд авч ажилладаг ба тогтмол хяналтаас үл хамааран учирч болох бүх аюул, цахим халдлагаас бүрэн хамгаалах нь боломжгүй зүйл гэдгийг тус гэрээг байгуулагч талууд ойлгож зөвшөөрсөн болно.